МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМЫН
ШИНЭ ЭРИН
Монгол Улс өнгөрсөн 7 жилийн хугацаанд сүүлийн 70 жилийн түүхэнд байгаагүй
төмөр замын их бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжүүллээ. Хил дамнасан
экспортын төмөр замууд эдийн засгийн өсөлтийн гол түлхэх хүч болж байгаа бол
нийслэлийг тойрох "Багахангай – Хөшигийн хөндий – Эмээлт" чиглэлийн төмөр
зам үндэсний аюулгүй байдал, ачаа тээвэр, дагуул хотуудын хөгжилд шинэ хуудас
нээж байна.
Монгол орны өмнөд хэсэгт орших Тавантолгой, Оюутолгой,
Нарийнсухайт, Цагаансуварга зэрэг уул уурхайн стратегийн
ач холбогдол бүхий ордууд нь улсын эдийн засгийн гол
тулгуур юм. Эдгээр ордын эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх
замаар иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх, стратегийн ач
холбогдол бүхий бусад ашигт малтмалын ордыг эдийн засгийн
эргэлтэд оруулах замаар эдийн засгаа тэлэх нь үндэсний
хөгжлийн алсын хараа байж ирсэн.
Их газраар хүрээлүүлсэн, далайд гарцгүй манай улсын уул
уурхайн экспортын 90 гаруй хувийг БНХАУ-тай хийх худалдаа
эзэлдэг бөгөөд ДНБ-ий 20 гаруй хувийг тогтмол бүрдүүлдэг.
Гэвч олон жилийн турш уул уурхайн бүтээгдэхүүн, ялангуяа
нүүрсийг урд хөрш рүү авто замын ганцхан боомтоор хүнд
даацын автомашинаар тээвэрлэж ирсэн. Нүүрсийг авто
замаар тээвэрлэх нь хил дээр олон арван километр урт
дараалал үүсгэж, цаг хугацаа болон зардлын хувьд асар
их алдагдал дагуулдаг. Ковид-19 цар тахал зэрэг онцгой үед
авто замын гол боомтууд зогсонги байдалд орж, экспортын
орлого тасалдаж эдийн засаг хүнд байдалд орж байв.
Мөн нүүрс тээврийн жолооч нарын ажиллах орчин хүндрэлтэй,
замын хөдөлгөөний аюулгүй байдал алдагдсанаас амь нас, эрүүл
мэндээрээ хохирох эрсдэл тогтмол гардаг. Хамгийн гол нь
байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө асар их. Авто замаар нүүрс
тээвэрлэх нь говийн байгалийн эмзэг экосистемийг талхлах, тоос
шороо нь бэлчээр, хөрс, агаарын чанарыг ноцтой доройтуулж ирсэн.
Иймд уул уурхайн ордуудын ашиглалтыг нэмэгдүүлж, авто замын
тээврийн эрсдэл, зардлыг бууруулах, стратегийн ач холбогдол
бүхий ашигт малтмалын ордуудын эдийн засгийн үр өгөөжийг
нэмэгдүүлэх цорын ганц бодит шийдэл нь хил дамнасан төмөр
замын сүлжээг яаралтай барьж байгуулах явдал байж ирсэн.
ТӨМӨР ЗАМЫН ШИНЭ ЭРИН ҮЕ
Тэгвэл 2019 оноос хойш Монгол Улсын төмөр замын нийт урт хоёр
дахин уртсаж, гол замын урт нь 2019.6 км-т хүрсэн. Тавантолгой-Зүүнбаян,
Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги зэрэг шинэ төмөр замууд
ашиглалтад орсноор төмөр замын ачаа тээврийн хэмжээ 34 хувь өсөж,
37.7 сая тоннд хүрсэн байна.
Таван толгой
Зүүнбаян
Гашуун сухайт
Ханги мандал
замын нийт урт
тээвэр
замын нийт урт
тээвэр
Төмөр замын шинэ бүтээн байгуулалтууд

Энэхүү хил дамнасан болон уул уурхайн стратегийн бүсүүдийг холбосон
төмөр замын шинэ сүлжээ нь экспортын хувьд зөвхөн авто замын тээврээс
хамааралтай байдлыг халж Монгол Улсын гадаад худалдаа, экспорт түүхэн
хэмжээнд өсөхөд гол түлхэц болсон байна.
Шинэ төмөр замын гарцууд ашиглалтад орж, ачаа тээвэрлэлтийн хурд
нэмэгдсэнээр манай улсын экспортын орлого 2019 онд 7.6 тэрбум ам.доллар
байсан бол 2025 онд 15.7 тэрбум ам.доллар болж, даруй хоёр дахин нэмэгдэв.
Мөн зэсийн баяжмалын экспортын орлого 2026 оны эхний 7 сарын байдлаар
5.46 тэрбум ам.долларт хүрч түүхэнд анх удаа нүүрсний экспортын орлогыг
давсан байна.
Уул уурхайн гол түүхий эдийн экспортын биет хэмжээ жил бүр түүхэн хэмжээнд
өсөв: Экспортын гол түүхий эд болох нүүрсний экспорт 2019 онд 36.6 сая тонн
байсан бол төмөр замын сүлжээ тэлснээр 90 сая тоннд хүрч, 2.4 дахин өсчээ. Харин зэсийн баяжмалын экспортын хэмжээ 2019 оноос хойш 64 хувиар өссөн
байна.
Тээврийн зардал, цаг хугацаа хэмнэгдэж, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэв:
Нэг галт тэрэг 100 чингэлэг нүүрс тээвэрлэх боломжтой. Энэ нь 25 ачааны машины тээвэрлэх хэмжээтэй тэнцэнэ.
Тавантолгой-Гашуунсухайт төмөр замаар нэг удаагийн
тээвэрлэлтээр 100 хүртэлх чингэлэг нүүрс тээвэрлэж байна.
Ингэснээр тонн ачааг тээвэрлэх өртөг автомашинтай
харьцуулахад 3-4 дахин буурсан. Мөн тээврийн саатал,
эрсдэл бүрэн арилснаар экспортын гол түүхий эдийн
өрсөлдөх чадварыг үлэмж нэмэгдүүлж байна.
Энэ бүхний үр дүнд иргэдэд жил бүр 1072 хувьцааг ногдол
ашиг хэлбэрээр олгох боломж нээгдсэн.
| Үйлдвэрлэлийн хэмжээ |
Цэвэр ашиг |
1072 хувьцаанд олгосон ногдол ашиг |
|
|---|---|---|---|
| 2019 | 18 сая тонн | ₮1 их наяд | - |
| 2020 | 13 сая тонн | ₮149.4 тэрбум | ₮96,480 |
| 2021 | 10 сая тонн | ₮110.2 тэрбум | - |
| 2022 | 11.2 сая тонн | ₮1.3 их наяд | - |
| 2023 | 28 сая тонн | ₮3.5 их наяд | ₮104,000 |
| 2024 | 30 сая тонн | ₮4.5 их наяд | ₮256,000 |
| 2025 | 30 сая тонн | ₮1.1 их наяд | ₮350,000 |
Тухайлбал, төмөр зам ашиглалтад орсноор Эрдэнэс Тавантолгой
ХК үйлдвэрлэлийн хэмжээгээ 60 хувиар нэмж, нүүрсний үнийн
өсөлтийн оргил үед орлого нь 3 дахин, цэвэр ашиг нь 4.5 дахин
өссөн байна. Үүний үр дүнд иргэдийн 1072 хувьцаанд жил бүр өссөн
дүнгээр ногдол ашиг олгох нөхцөл бүрдсэн.
Байгаль орчны хувьд говийн бүсийн хөрсний доройтол, тоос шороо,
агаарын бохирдол эрс багасаж, аюулгүй байдал, тээврийн салбарын
ажиллах орчин шинэ түвшинд гарсан байна.

